Дэнжийн мянгын уулзвар хүртэлх замыг 12-нд нээнэ

Хуучирсан мэдээ: 2013.08.08-нд нийтлэгдсэн

Дэнжийн мянгын уулзвар хүртэлх замыг 12-нд нээнэ

лсын төсвийн хөрөнгө оруулалтаар "Наранбулаг-Хан" ХХК-ийн шинэчилж байгаа Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэлх 1.7 км авто замын Баянбүрдийн тойргоос Дэнжийн мянгын уулзвар хүртэлх 900 метр замын хөдөлгөөнийг хязгаарлан, хучилт хийж байна. Сүүлийн үед усархаг бороо орсноос шалтгаалан зам барилгын ажил хоёр хоногоор хойшилсон хэдий ч ирэх даваа гаригт буюу 8 сарын 12-нд замын хөдөлгөөнийг бүрэн нээхээр төлөвлөж байна. Урьдчилсан төлөвлөгөөгөөр Цагаан байр хүртэлх замыг 8 сарын 12-нд, Дэнжийн мянгын уулзвар хүртэлх хэсгийг 19-нд нээх байсан. Ийнхүү хучилтын ажлын графикт хугацааг шахаж, техник төхөөрөмж, хүн хүчээ нэмснээр 12-ны өглөө зорчих хэсгээ нээж амжвал ажлын төлөвлөгөөт хугацаа 7 хоногоор урагшилна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж