
Тодруулбал, “Дархан Минж”-ийн уулзварыг ирэх долоо хоногийн даваа гараг буюу энэ сарын 11-нээс 14-н хүртэл хааж, замын хучилтын ажил хийнэ. Мөн энэ сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Ажилчны гудамжны уулзварыг хаахаар боллоо.
Тиймээс тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцогч Та бүхэн зам хаах хугацаанд дээрх уулзварууд буюу Зүүн дөрвөн замаас Нарантуул зах хоорондын чиглэл, “Дархан Минж” дэлгүүрийн өмнөх замаар ХӨСҮТ чиглэл, Гурвалжингийн гүүр болон Эрчим хүчний гудамж, “Хөсөг трейд”-ийн чиглэлд зорчих боломжгүйг анхаарна уу.
Эх сурвалж: www.gudamjtusul.mn