
Фото: Дмитрий Азаров / Коммерсантъ
Владимир Путинтэй хийх хоёр талын шууд уулзалтаас татгалзсан АНУ-ын эрх баригчдын шийдвэрт Оросын засаг сэтгэл дундуур байгаагаа мэдэгдэв. Оросын ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Ушаков наймдугаар сарын 7-нд мэдэгдэхдээ, Вашингтон тэгш байдлаар харилцаагаа бий болгоход бэлэн биш байгаагаа Вашингтон харууллаа гэв.
«Энэ шийдвэр нь биднээс биш Америкийн тусгай албаны ажилтан Сноудентай холбоотой байдлаас үүссэн гарсан нь тодорхой” гэж Ушаков хэлсэн байна. Ерөнхийлөгчийн зөвлөх хэлэхдээ хэрэгтнүүдийг шилжүүлэх гэрээг Оростой байгуулахаас урт хугацааны турш л АНУ татгалзаж ирсэн ба Орост гэмт хэрэг хийсэн хүмүүсийг шилжүүлэхээс АНУ байнга татгалзаж ирсэн юм гэв.
Есдүгээр сард Москвад хийгдэхээр төлөвлөсөн хоёр орны дээд хэмжээний саммитад оролцохгүй болсноо үүний өмнө Барак Обама мэдэгдээд байсан. Гэхдээ Америкийн ерөнхийлөгч Санкт-Петербургт болох эдийн засгийн тэргүүлэх 20 гүрний дээд хэмжээний уулзалтад очно.
Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлаг, Тагнуулын төв газартай гэрээт ажилчин байсан Сноуден өнгөрсөн зургадугаар сард интернэтийн хэрэглэгчдийг мөрдөн мөшгөж, тагнаж байсан талын мэдээллийг хэвлэлээр тараасан юм. Тэр нь хүний эрхийн төлөө тэмцэгчид мөн зарим орнуудын дургүйцлийг гаргасан байна. Харин АНУ түүний биеийн байцаалтыг хүчингүй болгосны улмаас тэрээр Оросын төв нисэх буудлын транзитийн бүсэд байгаад энэ наймдугаар сарын 1-нд Оросоос түр орогнол авчээ.