Хан-Уул дүүрэг солонгосуудтай хамтарна

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүрэг солонгосуудтай хамтарна

Нийслэлийн Хан-Уул дүүрэг, Өмнөд Солонгос улсын Гёнгсанг мужийн Хаман сумтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хаман сум нь улсдаа хөдөө аж ахуйн чиглэлээр тэргүүлэгч сум бөгөөд, тэр дундаа хүлэмжийн аж ахуйг дэлхийн жишигт нийцсэн технологиор байгуулж, тарвас, амтат чинжүү, улаан лоольны тариалалтаараа солонгосдоо дээгүүр ордог бөгөөд, япон болон азийн өндөр хөгжилтэй орнуудад экспортолдог юм байна. Энэ сарын 14-нд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг тэргүүтэй төлөөлөгчид тус суманд айлчилж, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаас гадна хөдөө аж ахуй, хүлэмжийн тариалалттай танилцаж, холбогдох мэргэжилтэнгүүд туршлага судалжээ. Айлчлалын үед хоёр тал олон шинэлэг ажлыг санаачлан хэрэгжүүлэх ба хоёр орны дипломат харилцаанд ч мөн адил хувь нэмрээ оруулах ажлыг хийхээртохиролцсон бөгөөд, Хан-Уул дүүргээс жил бүр хоёр оюутанг Масан хотын их сургуульд суралцах зардлыг Хаман сумын захиргаа хариуцахаар болсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж