
Өнгөрсөн 7 сард нийт 128 осол гэмтэд өртсөн хүмүүст тусламж үзүүлсэн ба өнгөрсөн саруудас буурсан үзүүлэлттэй байна.
Хүн амын дунд халдварын бус өвчин, хорт хавдрыг эрт оношлох эмчлэх урьдчилан сэргийлэх үзлэгт 311 хүн хамрагдсаны 12,8% нь артерийн даралт, чихрийн сэжин өвчний сэжигтэй 2,8% нь онош батлагдаж хяналтанд орсон байна.
АЗДТГазрын дэмжлэгээр “СҮҮ ТАРАГ ХӨТӨЛБӨР” хэрэгжиж эхэлсэн ба уг хөтөлбөрт 7 сард нийт 839 хүүхэд хамрагдахаар 21814 ш сүү тарагны талон тараасан боловч хугацаа давчуу, хүүхдийн шилжилт хөдөлгөөн зэргээс шалтгаалан 77,7% хамрагдсан байна. Өрхийн эмнэлгээс Далагнзадгад сумын хүүхдүүдийг хянаж талог тарааж байгаа ба 7 сард тараасан талонтой хүүхдүүдийн 50% нь хүүхдийн сүү тарагны газраар үйлчлүүлсэн байна. Иймээс 6-12 сартай хүүхэд , 2 хүртэлх насны ихэр хүүхэд , хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүд хөтөлбөрт идэвхтэй хамрагдаж, хүүхдийнхээ өсөлт хөгжилтөнд хамтран дэмжлэг үзүүлж ажилласан байна.