Ажлын гараа төсөл хэрэгжиж байна

Хуучирсан мэдээ: 2013.08.08-нд нийтлэгдсэн

Ажлын гараа төсөл хэрэгжиж байна

Шинэчлэлийн
Засгийн газрын мөрийн хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны
төлөвлөгөөнд тусгагдсан Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилтыг
хэрэгжүүлэхээр Хөдөлмөрийн яам, МЗХ-ны хооронд байгуулсан хамтран
ажиллах Санамж бичгийн дагуу аймаг орон нутгийн хөгжилд хувь нэмэр
оруулах оюутан залуусыг зуны амралтын хугацаанд тор ажлын байраар хангаж
орлогыг нь нэмэгдүүлэх зорилго бүхий “Ажлын гараа”, “Цагийн ажил”
төслүүдийг хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ ажлын хүрээнд “Сумын
залуус” төсөл нь тус аймгийн 15 суманд сум бүрт 4 оюутан залуус суралцаж
байгаа мэргэжлийнхээ чиглэлээр ажиллан англи хэл, мэдээлэл зүй, жижиг
дунд бизнесийн мэргэжлийн зөвлөгөө өгч сургалт хийх, сумын эмнэлгийн
ажилд тусгаж нийгмийн ажил зохион байгуулж байна.

“Ажлын гараа”
төсөл нь аймгийн Хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан хэрэгжиж байгаа бөгөөд
төслийн гол зорилго нь оюутан залуучуудыг шинэ бүтээн байгуулалтанд зуны
амралтаар нь түр ажлын байраар хангаж орлоготой болгох, улмаар ажил
хөдөлмөрийн дадал олгох, тэдний хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх
зорилготой юм. Уг төсөлд Даланзадгад, Манлай,Сэврэй сумын 15 оюутан
залуус хамрагдан Сэврэй суманд Жишиг өвөлжөө барьж эхлээд байна. Төслийн
нээлт 2013 оны 08 сарын 02-ны өдөр Сэврэй сумын Хоолт багийн нутаг “Муу
ус” гэдэг газар малчин Амарцэнгэлийн бууцанд болсон. Нээлтэнд Сэврэй
сумын Засаг даргын орлогч, сумын Хөдөлмөрий асуудал хариуцсан
мэргэжилтэн, Хоолт багийн Засаг дарга, Хөдөлмөрийн хэлтсийн
дарга,ажилтнууд оролцлоо.

Өвөлжөө барих тээвэр шатахууны, мөн
материаллаг зардал болон оюутан залуусын хоолны зардлыг тухайн сум
хариуцан ажиллах юм байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж