Өөжгийгийн дөрвөн цагийн тоглолт болно

Хуучирсан мэдээ: 2013.08.08-нд нийтлэгдсэн

Өөжгийгийн дөрвөн цагийн тоглолт болно

Гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Орших бие даасан тоглолтоо 11 сарын 1, 2-ны өдрүүд UB Palace-ийн концертын их танхимд болох бөгөөд бие даасан бүрэн хэмжээний тоглолт дөрвөн цаг үргэлжлэх төлөвлөгөөтэй аж. Тус тоглолтын нэрийг хараахан өгөөгүй бөгөөд гитарчин Өөжгий өөрийн фейсбүүк хуудсандаа хүмүүсийн саналыг авч байгаа гэнэ. Харин тоглолтон дээр тоглогдох дуунууд нь хүмүүст хамгийн их хүрч байсан 20 дуунаас гадна “Никитон” болон  “Гурван охин” хамтлагуудад зориулсан шинэхэн уран бүтээлүүд тоглогдох ажээ. МУГЖ Б.Сарантуяа “Хайрын бурхан”, МУГЖ Т.Ариунаа “Чи минь” болон Б.Лхагвасүрэнгийн “Хайртай гэхээсээ өмнө”, “Номин талст” хамтлагийн “Дурлаж бичсэн шүлэг”, “Чамайг санахдаа”, “Намайг” зэрэг хит дуунууд энэ өдөр эгшиглэнэ.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж