Олимпийг дурсах өдрүүд

Хуучирсан мэдээ: 2013.08.08-нд нийтлэгдсэн

Олимпийг дурсах өдрүүд

Наймдугаар сарыг олимпийн сар, дэлхий нийтийн олимпийн баярт өдрүүд гэлтэй.

Одоогоос таван жилийн өмнө буюу 2008 оны 8 дугаар сарын 8-ны энэ өдөр монголчуудын түүхэнд алтан үсгээр бичигдэх түүхэн олимпийн наадам нээлтээ хийж байсан бол 2012 оны наймдугаар сарын 8-нд Гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг Лондонгийн олимпиос Монголын чөлөөт бөхийн тамирчдын 32 жил хүлээсэн хүрэл медалийг энгэртээ гялалзуулж байлаа.

Цаашилбал, наймдугаар сарын 11-нд боксчин У.Мөнх-Эрдэнийн хүрэл медалийн, наймдугаар сарын 12-нд Гавьяат тамирчин Н.Төгсцогтын мөнгөн медаль хүртсэний нэг жилийн баярын өдрүүд болно. Харин наймдугаар сарын 14-нд олимпийн анхны алтан медаль хүртсэн өдөр тохиох бол наймдугаар сарын 24-нд олимпийн аварга Э.Бадар-Ууганы алт, П.Сэрдамбын мөнгөн медалийн, наймдугаар сарын 13-нд Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаагийн мөнгөн медаль хүртэж, монголчууд нийтээрээ хязгааргүй их баяр хөөрт умбаж байсны таван жилийн ойн өдрүүд тохиох нь ээ.

Т.МАША


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж