Кенийн нисэх онгоцны буудалд гал гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.08.08-нд нийтлэгдсэн

Кенийн нисэх онгоцны буудалд гал гарчээ

Кенийн нийслэл Найробигийн Жомо Кениата олон улсын нисэх онгоцны буудалд өчигдөр их хэмжээний гал гарчээ. Галын улмаас хүний амь нас эрсдэж, гэмтэж бэртсэн тохиолдол байхгүй ч нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг зогсоож, яаралтай галыг унтраах арга хэмжээ авсан байна. Жомо Кениата олон улсын нисэх онгоцны буудлын албаныхны зүгээс олонхи онгоцны нислэгийг цуцалсан боловч шаардлагатай гэж үзсэн зарим нислэгийг бусад нисэх онгоцны буудлууд руу шилжүүлэх арга хэмжээ авчээ. Түүнчлэн онгоцны нислэгүүд цуцлагдсанаас олон зуун хүн нисэх онгоцны буудлын гадна удаан хугацаанд хүлээхэд хүрсэн байна. Кенийн албаныхны зүгээс нисэх онгоцны буудлын галын шалтгааныг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд үүнийг террорист халдлагатай холбоотой гэж үзэхгүй байгаа гэнэ.

Африкдаа долдугаарт ордог хөл хөдөлгөөн ихтэй Жомо Кениата олон улсын нисэх онгоцны буудлын ирсэн зорчигчдыг хүлээн авах хэсэгт орон нутгийн цагаар 05:00 цагийн үед гал гарч, түргэн хугацаанд бусад хэсэгт тархсан эхэлсэн аж. Энэ нисэх онгоцны буудлаар жилд зургаан сая хүн 23 орны 49 чиглэлд зорчдог байна. Гэрчүүдийн яриагаар нисэх онгоцны буудалд гарсан галын утаа эргэн тойрны дөрвөн км-ийн зайтай газраас харагдаж байсан гэнэ. Түүнчлэн зарим хүмүүс галын үеэр жижиг дэлбэрэлт болох чимээ сонссон гэж мэдэгджээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж