
Ингээд өчигдрийн тоглолтын дэлгэрэнгүйг танилцуулья.
“Улаанбаатар” Их Сургуулийн хагас хамгаалагч Г.Батцэнгэл тоглолт эхлээд удалгүй 7 дахь минутад гоолдож тооны харьцааг 1:0 болгосон юм. Үүнээс хойш хоёр баг тун ширүүн өрсөлдөөнийг үзүүлж байсан ч гоол орох дургүй байлаа. 2-р үеийн эхэнд “Хоромхон” клубийн хаалгач Б.Мөнхболд гэмтэл авч талбайг чөлөөлсөн юм. Тоглолтын төгсгөлд Цэнд-Аюуш, Дарамбаяр, Наранболд нарын хэд хэдэн аюултай цохилтыг “УБИС” багийн хаалгач ОУХМ Ж.Энхбаяр гайхалтай хааж багаа аварч байлаа. Шүүгчийн мэдлийн цагт “УБИС”-ийн сөрөг довтолгоо амжилтанд хүрч Э.Пүрэвдоржийн хүчтэй цохилт гоол болсноор тоглолтын хувь заяа бүрэн шийдэгдсэн юм.
ХОРОМХОН: А.Батболд (C), Н.Наранболд, Д.Төрбат, О.Оюунбаатар, Ц.Мөнгөншагай (Х.Цэнд-Аюуш), Б.Баярсүрэн (Э.Лхагвасүрэн), Б.Мөнхболд (GK) (Э.Отгонпүрэв), У.Содгэрэл, Д.Мөнхдөл, Ц.Дарамбаяр, Г.Жавхлан
УБИС: О.Очбаяр, Г.Батцэнгэл, Э.Ганзориг(C), Г.Баярсайхан, Ө.Одбаяр, А.Хонгорзул (Н.Цэдэнбал), Б.Эрдэнэтөгс, Э.Пүрэвдорж, Ц.Мөнхтулга (Д.Лүмбэнгарав), Л.Мөнгөншагай (Г.Ёндонжамц), Ж.Энхбаяр (GK)
