
Америкийн зураач Сюзн Фоксын бие даасан “Миний Монгол” уран зургийн үзэсгэлэн Монголд анх удаа наймдугаар сарын 9-ний өдөр 16.00 цагт Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийх гэж байна. Энэхүү үзэсгэлэнд Сюзн Фоксын уран бүтээл болох Монголын хээр тал, монголчуудын ахуй амьдрал, монгол хүн, онгон дагшин байгал, өвөрмөц тогтоц, амьтан тэр дундаа аргаль, янгир, тахь, морь зэргийг уран нарийн дүрсэлсэн 32 уран зургийг дэлгэж үзэгч олны хүртээл болгож байна. Үзэсгэлэн 8 сарын 16-ыг дуустал гарна.
СЮЗН ФОКС
Тэрээр 1989 онд Урлагийн Коллежийн академийг зураг чимэглэлийн чиглэлээр суралцсан, Оксфордийн Их Сургуулийн зуны семистерийг дүүргэсэн. Биертофийн урлагийн сургуулийг төгссөн. Мэргэжлийн чиглэлээр академид суралцсан.
ГАВЪЯА ШАГНАЛ
Уран бүтээлч, сэргээн засварлалын 9 дэхь удаагийн хээрийн хайгуулын шинжилгээний багын тэтгэлэг авсан. 2009 онд Монгол аргаль, угалзын судалгаа хийсэн. “Их Нартын Чулуу” байгалийн нөөц газарт эсгий урлалын эмэгтэйчүүдийн хоршоололыг байгуулахад ерөнхий зөвлөхөөр ажилласан.
- “51 дэхь удаагийн Хаврын Үзэсгэлэн” – “Улаан мод” урлагийн нийгэмлэг, 2009, Janie Walsh-ийн Дурсгалын хүндэт Шагнал , “Heavy Lies the Head”
- “Морины сүнс” – Palos Verdes-ийн Урлагийн Төв- 2008, Гурав дахь удаагийн шагнал
- “Ширэнгэн төгөл” -Калифорн мужийн Урлагийн Клуб , 2007, Juror-ийн Шагнал
- “Жижиг хэмжээний уран бүтээл–Хүчтэй сэтгэгдэл” -Амьтны ертөнцийн уран бүтээлчид, Зэрлэг онгон байгаль, Денивер хот, Колорада муж, 2007, 2008
УРАН БҮТЭЭЛИЙН ТУХАЙ
Тэрээр өөрийн сонирхлын дагуу бүх сэдвээр зурах дуртай боловч амьд байгаль тэр дундаа амьтдыг зурах илүү дуртай. Зураачийн хувийн онцлогийг уран зургаар илэрхийлэхийг үргэлж эрмэлзэж, уламжлалт тосон будгийн аргаар бүтээлээ туурвидаг. Тухайн зургийн сэдвээ бодит орчинд нь харж, ажиглан, судалбар хийж зурахын тулд Кени, Канадын Шар чулуу, Гранд Тетон, Гласиар үндэсний парк, Монгол зэрэг улс орнуудаар аялан уран бүтээлээ туурвисан.
Тэрээрамьтдыг ажиглан, тэдгээрийн бие биентэйгээ харилцах харьцаа, дотоод мөн чанар, байгаль ертөнцтэй харилцах шүтэлцээ хүнээс тэс өөр амьдралтай юм гэдгийг ойлгож авсан. Тэрхүү агшныг зурагт бодитоор буулгаж дүрслэх нь Сюзн Фоксын уран бүтээлчийн ур чадварын нэгэн илэрхийлэл юм. Амьтан болгон хүнтэй адил өөрсдийн өвөрмөц шинж чанартай байдаг. Энэхүү өвөрмөц шинж чанарыг тэрээр өөрийн уран бүтээлдээ тусгахдаа тухайн орон нутгийн байгалийн үзэмжтэй нь хослуулан илэрхийлэхийг эрмэлзсэнийг та бүхэн түүний уран бүтээлээс харах болно.
Дэлхий ертөнц дээр үлэг гүрвэл устан үгүй болсон цаг үеэс хойш хүний үйл ажиллагааны нөлөөнөөс амьд байгаль болон хичнээн их зүйл үгүй болж байгааг би зургаараа үзүүлдэг. Мөнх бус орших хүн гэдэг амьтнаас гадна байгалийн туйлын үнэн гэж байдаг. Уран бүтээлч хүний хувьд би үүнийг уран бүтээлээрээ илэрхийлэхийг зорьдог юм.
ОРОЛЦСОН ҮЗЭСГЭЛЭН
- Нумболт Урлагийн Зөвлөл, гишүүдийн үзэсгэлэн – 1998, 1999, 2000
- “Урлаг болон Амьтан”- Амьтдын ертөнцийг судалдаг уран бүтээлчид- 2009, 2010, 2011
- “Fall Juried-ийн нээлттэй үзэсгэлэн”- АмерикийнМорин Урлагийн Академи- 2009, 2011, 2012
- “Урлаг болон Амьтны ертөнц XVI”- Урлагийн Bennington-ий төв- 2006, 2007, 2008, 2011“Олон улсын урлагийн бүтээлийн үзэсгэлэн”- Грин Хаус Дүрслэх Урлагийн Галлерей, 2011
- “Морь” Дүрслэх Урлагийн галлерей: Дэлхийн Поло Тоглоомийн ёслолын үйл ажиллагаа 2010″ – Морьтон Наадмын Америкийн Урлагийн Академи- 2010


