Дипломатуудыг Йеменээс гарахыг санал болгов

Хуучирсан мэдээ: 2013.08.07-нд нийтлэгдсэн

Дипломатуудыг Йеменээс гарахыг санал болгов

Их Британийн Гадаад хэргийн яам наймдугаар сарын 6-нд Йемен дэх Элчин сайдын яамны ажилтнуудаа бүрэн нүүлгэх шийдвэр гаргасан тухай Agence France-Presse мэдээлжээ.

Фото: Khaled Abdullah / Reuters

Британийн Гадаад хэргийн яамны тусгай мэдээлэлд дипломатууд ба тэдний гэр бүл “аюулгүйн асуудлын” улмаас Йеменийг орхин гарч байгаа гэв. Сана хот дахь ЭСЯ нь хэчнээн хугацаанд хаагдаж байгаа нь тодорхойгүй.

Британичуудыг яаралтайгаар эргүүлэн татах мэдээ гарахаас хэдэн цагийн өмнө америкчууд элчингээ нүүлгэж эхэлсэн байв. Йеменд хувийн болон хувьсгалын ажлаар байсан америкчуудыг зөөхөөр Сана хотын нисэх буудалд Америкийн тээврийн хоёр онгоц газарджээ.

“Аль-Каида”-гийн лидер Айман аль-Завахири Йемен дэх тус бүлгийн салбарын тэргүүн Насер аль-Вухайшитай ярилцсан яриаг тусгай албаныхан замаас нь барьснаас үүдэн террорын аюул зарлагджээ. Үүнээс үүдэн америкчууд Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүсийн исламын орнуудад 19 байгууллагаа хаагаад байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж