Цусны шинжилгээгээр жирэмсэн эх хугацаанаасаа өмнө төрөх эсэхийг мэдэж болохыг эрдэмтэд туршилтаар нотоллоо. Гэхдээ одоогоор практикт нэвтрүүлж эхлэх арай болоогүй гэнэ. “Тухайн эх эрт төрөх эрсдэлтэй байгаа үгүйг мэдэх нь туйлын ач холбогдолтой. Эрт мэдсэнээр хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах бололцоотой” хэмээн Брихам Яан их сургуулийн эрдэмтэн, судалгааны багийн ахлагч Стивен Гравис хэллээ. Хэрвээ хүүхэд эрт төрөх магадлалтай байгаа нь шинжилгээгээр нотлогдвол ургийн уушгийг тамиржуулах арга хэмжээг авах боломжтой юм.
Туршилтын шинжилгээнүүд зарим эхчүүдийн хувьд алдаатай хариу өгсөн тохиолдолд гарсан бөгөөд эрдэмтэд үүнийг илүү боловсронгуй болгохоор ажиллаж байна. Хүүхдээ дутуу төрүүлсэн 80, хугацаанд нь төрүүлсэн 80 эхийн цуснаас дээж аван судалгаа хийжээ.