HSBC: BRIC-ийн орнуудын эдийн засаг урууджээ

Хуучирсан мэдээ: 2013.08.07-нд нийтлэгдсэн

HSBC: BRIC-ийн орнуудын эдийн засаг урууджээ

Европын томоохон банк HSBC-ээс хөгжиж буй эдийн засагтай орнуудын эдийн засгийн үзүүлэлт буурсан тухай мэдээлэл нийтэлжээ. Сүүлийн дөрвөн жилийн дотор анх удаа BRIC-ийн орнуудын эдийн засгийн уналт ажиглагдах болсон байна.

Хөгжиж буй эдийн засагтай орнуудын эдийн засгийн үзүүлэлт сүүлийн дөрвөн жилийн дотор анх удаа уруудсан байна. Ажил хэрэгч хүмүүсийн санаа бодлын дагуу жил тутам Европын том банкны гаргадаг хөгжиж буй зах зээлийн индекс EMI энэ жилийн долдугаар сард өмнөх сарын 50,6 – 49,4 пункт хүртэл доошилсон байна.

Энэ үзүүлэлт анх удаагаа 2009 оны дөрөвдүгээр сараас хойш 50 гэсэн төвшнөөс доош унажээ гэж Reuters мэдээлээд, тэр нь эдийн засгийн уналтыг заадаг болохыг онцлов. HSBC банкны мэдээллээр, эдийн засгийн үзүүлэлт уруудсан нь BRIC-ийн орнуудад (Бразили, Орос, Энэтхэг, Хятад) гарсан байна. "Хурдан хөгжиж байгаа зах зээлийн өсөлтийн хурд өмнөх улирлуудад саарсан" гэж HSBC банкны тэргүүн Стюарт Гулливер тэмдэглэв.

HSBC банкны Азийн орнуудын шинжээч Фредерик Нойман тэмдэглэхдээ, хөгжиж буй эдийн засагтай орнууд АНУ, Европ, Японд эрэлт тогтворжсоныг ашиглаж чадсангүй гэжээ. Үйлдвэрлэлийн дараалсан уналт, үйлчилгээний салбарын сулралт нь хөдөлмөрийн зах зээлд нөлөөлж болох талтай нь хамгийн том аюул гэж тэр хэлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж