Өнгөрсөн өдрүүдэд ихэнх гол мөрний усны түвшин хоногт 2-55 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 10-90 см давсан байна. 2013 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн, Үүр, Хангай нурууны Чулуут, Суман, Хойд ба Урд-Тамир, Онги, Хэнтэй нуруунаас эхтэй Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Тэрэлж, Туул, Сөгнөгөр, Алтай нуруунаас усжих Ховд, Буянт, Чигэртэй болон Сэлэнгэ мөрөн Орхон голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-50 см нэмэгдэж, Сөгнөгөр, Туул голын адаг, Балж, Хэрлэн голын эх, Халх гол Баянхошуу, Буянт гол Ховд, Онги гол Уянга сум орчмоор үерийн түвшинг 15-35 см давсан байна. 8 дугаар сарын 7-ны өдөрСэлэнгэ мөрөн Орхон голын дагууд усны түвшин хоногтоо 5-25 см , Туул гол Улаанбаатар хот орчмоор 25 см, Чулуут гол Өндөрулаан сум орчмоор 40 см нэмэгдэнэ. Иймд дээр дурьдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг, эхчүүд болон тэдний асран хамгаалагчдад онцгойлон
Ус цаг уур, орчны хүрээлэнгээс анхааруулж байна2013 оны 08 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, Говийн нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 20-22 градус дулаан байна
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 92 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2013 оны 8 дугаар сарын 08-наас 8 дугаар сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
8-нд төвийн нутгийн зарим газар, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 9-нд баруун зүгийн нутгаар, 10-нд төвийн нутгаар, 11-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд Алтайн салбар уулс болон говь талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд уулархаг нутгуудаар сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.