Өнөөдөр “Дурсамж концерт”-той

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

Өнөөдөр “Дурсамж концерт”-той

Алдарт хийлч, хуучирч, Гавьяат жүжигчин Д.Цэрэндолгор агсаны мэндэлсний 80 жилийн ойд зориулсан “Дурсамж концерт” симфони найрал хөгжмийн тоглолт өнөөдөр болох гэж байна. Тоглолт Улсын Филармонийн концертын их танхимд болох юм. Тоглолтод Улсын Филармонийн симфони найрал хөгжим, удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн, профессор Н.Бүтэнбаяр нар оролцоно. Энэ үдэш “Дурсамж концерт”-од Б.Дамдинсүрэн “Хэнтийн өндөр ууланд”, Д.Кабалевский “Хийлийн концерт Cdur I-III анги”, Ж.Чулуун “Ардын хоёр дуу”, Хо Жан Хао, Чен Кан “Хос эрвээхэй”, Н.Римский Корсаков “Щехеразада” зэрэг дэлхийн болон Монголын сонгодог хөгжим эгшиглэх юм.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж