
Фото: Hani Mohammed / AP
Шуурхай ажилтай холбоотой биш ажилтнуудад тус орноос явах үүргийг өгсөн ба мөн тэнд байгаа америкчуудыг яаралтай нутаг буцахыг зөвлөсөн байна. Энэ зарлигаар Америкаас хоёр агаарын хөлөг илгээжээ.
Мягмар гаригт америкийн нисгэгчгүй онгоц дөрвөн террористыг устгасан байв. Ийм ажиллагааг Мариб мужид хийсэн байна. Алагдсан хүмүүсийн нэг нь тэнд хийгдэх аллагын бэлтгэлд хамаатай хүн байсан гэж Йемений эрх баригчид үзэж байгаа ажээ. Мөн тэрээр Йеменд эрэл зарлагдсан 25 террористийн жагсаалтад орж байсан гэнэ. Энэ жагсаалтын хүмүүсийн талаар өгсөн мэдээлэлд Йемен таван сая реал (23 мянган доллар) өгнө гэж амлаад байгаа.
Наймдугаар сарын эхнээс АНУ Ойрхи Дорнодын орнуудад дипломат албаныхаа 19 яам, төлөөлөгчдийн газруудыг хаасан байгаа. Мөн Канад, Их Британи, Герман, Франц өөрсдийн төлөөлөгчдийн газруудыг хаан хүмүүсийг нь хэсэгчлэн нүүлгэж эхэлжээ. Наймдугаар сарын 4-нд Пакистаны нийслэл Исламабад хотод террорын дээд төвшний түгшүүр зарлаад байна.
“Аль-Каида”-гийн лидер Айман аль-Завахири Йемен дэх тус бүлгийн салбарын тэргүүн Насер аль-Вухайшитай ярилцсан яриаг тусгай албаныхан замаас нь барьснаас үүдэн террорын аюул зарлагджээ.