Орчин үеийн Мерлин Монро

Хуучирсан мэдээ: 2013.08.06-нд нийтлэгдсэн

Орчин үеийн Мерлин Монро

Нэрт жүжигчин Скарлет Йоханссон эмэгтэйчүүдэд зориулсан хувцас загварын “Harper"s Bazaar” сэтгүүлд ирэх улиралд нийтлэгдэх хувцасны шинэ коллекцуудаас  өмсөн гэрэл зургаа авахуулжээ. Удахгүй олны хүртээл болох “AW/13” коллекцийн загваруудыг Скарлетаас гадна Холливудын хэд хэдэн бүсгүйчүүд өмссөнөөр сэтгүүлд нийтлэгдэх юм байна.

Энэ үеэр Скарлетийг “Harper"s Bazaar”-ийн найруулагч Кейрин Ройтфилд “тэр бол маш үзэсгэлэнтэй эмэгтэй, яг л орчин үеийн Мерлин Монро” хэмээн тодорхойлсон гэнэ. Скарлет шинэхэн загваруудаас өмсөж хамгийн олон гэрэл зураг авахуулсан бол Дакота Фэннин, Зое Кравитз, Габори нарын жүжигчид ч мөн дээрх загваруудаас өмсөн гэрэл зургуудаа авахуулжээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж