Ремиконы хувьцааг хамгийн олон хүн авчээ

Хуучирсан мэдээ: 2013.08.06-нд нийтлэгдсэн

Ремиконы хувьцааг хамгийн олон хүн авчээ

Монголын хөрөнгийн бирж өнөөдөр нийтдээ найман сая гаруй төгрөгийн үнийн дүн бүхий 21909 ширхэг хувьцааг худалдан борлуулсан байна. Өнөөдрийн худалдаагаар “Ремикон” ХК-ийн 18789 хувьцаа арилжигдаж хамгийн идэвхтэйд тооцогдов. Мөн  “Хишиг-Уул”, Улсын их дэлгүүр, Тавантолгой, “Хай би ойл” ХК-ийн хувьцааг идэвхтэй арилжаалагдсан хэмээн Монголын хөрөнгийн биржээс манайд мэдээллээ. Харин хамгийн өсөлттэй хувьцаагаар “Хэрэглээ импекс”, “Бөөний худалдаа”, “Бишрэлт индастриал”, “Хишиг-Уул” компанийн хувьцаанууд тодорчээ. Эдгээр компанийн хувьцаа 0,24-14,99 хувиар өсчээ. Өнөөдрийн хувьд хувьцаа нь унасан компанид”Тавантолгой”, Монголын цахилгаан холбоо, “Хай би ойл”, “Монгол савхи” компаниудыг нэрлэж байна. Тэдгээр хувьцааны үнэ ханш 0,1-7,17 хувийн уналттай гарчээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж