Шерил Коул L’Orеal-ийг сурталчилна

Хуучирсан мэдээ: 2013.08.06-нд нийтлэгдсэн

Шерил Коул L’Orеal-ийг сурталчилна


Их Британийн хамгийн сэтгэл татам поп дуучдын нэг Шерил Коул дэлхийн гоо сайхны алдартай брэнд L’Orеal-ийг сурталчилах шинэ нүүр царай болж байгаа юм байна. Түүний хувьд сүүлийн үед анхаарлаа хандуулж буй  гол ажлуудынх нь нэг ийнхүү тус брэндийг сурталчилах сэтгүүлийн гэрэл зураг авахуулах ажил болоод байгаа аж.

Учир нь тэрээр өнгөрөгч онд хийсэн аялан тоглолтоосоо хойш дахин шинэ уран бүтээлүүд гаргаагүй байгаа юм. Өдгөө 30 настай дуучин бүсгүйн L’Orеal-ийг сурталчилсан зарим шинэхэн гэрэл зургууд өчигдрөөс эхлэн олон нийтийн сүлжээгээр цацагдаж эхэлжээ. Шерил Коулийн хувьд L’Orйal-ийн 35-аас доош насны арьс хамгаалах бүтээгдэхүүнийг сурталчилах компанит ажилд оролцож байгаа нь энэ аж.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж