
ОХУ-ын Думд жилийн ажлын тайлангаа танилцуулах үеэр цэргийн зэвсэг техникийг шинэчилж буй нөр их хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй яриад 2020 он хүртэл цэрэг армийг шинэчлэх зорилтод 700 тэрбум доллар зарцуулна гэж амалсан байна.Ерөнхий сайд Путин өөрийн тавьсан өргөн хэмжээний илтгэлдээ улс орны эдийн засгийн асуудлаас эхлээд үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахтай холбоотой асуудлыг хөндөн ярисан байна.
58 настай ерөнхий сайд Владимир Путин 4 цаг гаруй үргэлжилсэн илтгэлдээ “Улс оронд хэдэн арван жилийн турш тогтвортой, тайван хөгжих шаардлага гарч байна” гэж онцлон хэлсэн байна.
Путин 2000-2008 онд ОХУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад өөрийн хамтран ажиллагч, ивээлдээ авсан хүн Медведевт халаагаа өгсөн билээ. Хоёр удирдагч 2012 оны гуравдугаар сард хэн нь ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээ жич шийднэ гэж мэдэгдэж байгаа боловч олон түмний дунд тархсан ойлголтоор Путин нэрээ дэвшүүлнэ гэж итгэцгээж байгаа юм.
Путин санхүүгийн хямралтай холбогдуулан хэлсэн үгэндээ “Улс орон өөрөө өөрийгөө явч явах чадвартай, хараат бус тусгаар тогтносон, хүчтэй байх ёстой” гэсэн аж. “Эдийн засгийн талаар сул дорой байх нь гадаад хүчин зүйлээс өөрийгөө хамгаалах биеийн эсэргүүцэлгүй болж, үндэсний тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдалд аюул занал учрана” гээд “Сул дорой нь ямар хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулах, ямар замаар замнах талаар гадаадын зочдоос өгч буй “алдаа мадаггүй” зөвлөгөөг хүлээж авахаас өөр аргагүй болдог” гэж ярисан байна.
Бэлтгэсэн Д.Пунцаг