Дорнод
аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна Дачин
Тамсаг” ХХК нь олборлолт явуулахдаа байгаль орчинг бохирдуулж буй
талаарх гомдлыг нутгийн иргэдийн зүгээс олон удаа гаргасан. Энэ дагуу
хэрэг үүсгэн шалгаж, хохирлыг барагдуулах шүүхийн шийдвэр гарч байсан.
Тэгвэл тус компанитай холбоотой дахин нэг гомдол Матад суманд дэгджээ.
Газрын тосны 19 дүгээр талбайд их хэмжээний тостой шороо хуримтлуулж
байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа үйлдэлд нь Дорнод аймгийн
Цагдаагийн газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлжээ. Аймгийн
байгаль орчны газрын зүгээс экологийн хохирлыг тогтоолгохоор үнэлгээний
компанид хандаад байгаа юм байна. Түүнчлэн тус аймгийн Чойбалсан суманд
газрын тосны хайгуулын өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулж буй “Эм Пи Ай”
ХХК-нд ус ашиглах дүгнэлтийг гаргаж өгчээ.

Д.ЦЭЭНЭ