Японд газар хөдлөлтийн дараа охид ихээр төржээ

Хуучирсан мэдээ: 2013.08.06-нд нийтлэгдсэн

Японд газар хөдлөлтийн дараа охид ихээр төржээ

сайт houseofjapan.com

2011 оны гуравдугаар сарын Зүүн Японы хүчтэй газар хөдлөлт энэ бүсийн шинээр төрөгсдийн хүйсийн харьцааг эмэгтэйчүүдийн талд авчирсан гэж Калифорнийн их сургуулийн (Беркли, АНУ) судлаачид тогтоосон байна. Стрессийн үед охид ихээр төрдөг гэсэн байгалийн шалгаралтыг судалгаа харууллаа гэж мэргэжилтнүүд дүгнэв. Судалгаа American Journal of Human Biology сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Ральф Каталаногийн удирдсан судалгааны хэсгийнхэн Японы мужуудад 2006-2011 онуудад төрсөн хүүхдүүдийн мэдээллийг судлан үзээд гамшигт хамгийн ихээр нэрвэгдсэн районд эрэгтэй хүүхдийн төрөлт 2,2 хувиар бага байгааг тогтоов. Энэ нь хүйсийн тэнцвэрийг барих ердийн хэмжээнээс өөр байна. Эрэгтэй хүүхдийн үр тогтолт, үр зулбалт, дутуу төрөлт стрессийн нутагт нэмэгдсэн байжээ. Харин гамшгийн бүсээс холдох тусам эрэгтэй хүүхдийн төрөлт хэвийн байжээ.

Каталано энэ ер бусын үзэгдлийг байгалийн шалгаруулалт гэсэн хэмээн NewScientist сэтгүүл тайлбарлав. Нэгдүгээрт, эхийн стресс нь эрэгтэй үр хөврөлийн амьдралд хүчтэй нөлөөлдөг учраас дутуу төрөлт үр зулбалт их байдаг ажээ. Үүнээс гадна эрэгтэй хүүхэд нь эмэгтэйгээсээ том бөгөөд эхийн организмаас илүү их нөөцийг шаарддаг байна. Эмэгтэй үр хөврөл нь тэднээс идэвхтэйгээр орчиндоо зохицох чадвартайг энд бас тэмдэглэжээ. Тийм учраас хүнд нөхцөлд эхэд нь эмэгтэй хүүхэд төрүүлэхэд амар байдаг аж.

Биологийн талаас нь тайлбарласнаар эхийн дархаллын системээс үр хөврөлийг хамгаалдаг гонадотропин гормоныг эрэгтэй үр хөврөл сул ялгаруулдаг ажээ.  Тиймээс эрэгтэй үр хөврөл нь эрсдлийн бүсэд оршдог аж. Өөр нэг шалтгаан нь стрессийн байдалд орсон эрчүүдийн тестостроны төвшин буурч Y-хромосомыг агуулах үрийн шингэний чанар буурдаг явдал гэнэ.

Өргөн цар хүрээтэй гамшгийн дараа эмэгтэй хүүхэд их төрдөг талаар шинжлэх ухааны баталгаа гарч байгаа нь анхны тохиолдол биш. Мөн ийм үзэгдэл 2005 оны Чилийн газар хөдлөлтийн дараа гарсан байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж