
05.08.2013 | 18:45
Фото: Fars News Agancy
“Wall Street Journal” сонин АНУ, Европын холбоо ба НҮБ дахь эх сурвалжийн мэдээллээр үндэслэн Ираны Арак хот дахь хүнд усны цөмийн тогоо ирэх жилийн зунаас ажиллаж эхлэнэ гэж мэдээлэв. Ираны цөмийн шинэ байгууламж нь жилдээ хоёр цөмийн бөмбөг бүтээхэд хангалтай хэмжээний зэвсгийн плотонийг үйлдвэрлэх чадалтай гэнэ.
Барууныхан Ираны цөмийн хөтөлбөрт анхаарлаа хандуулсан байгаа. Арак хот дахь цөмийн тогоо нь тэр аюултай хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх талаар “Wall Street Journal” дурджээ. Цөмийн тогоо нь Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгөхөөр Израиль шийдсэн нөхцөлд түүний довтолгооны гол бай болно гэж мэдээлсэн байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР