
Махмуд Ахмадинежад
Фото: Hadi Mizban / Reuters
Ираны дээд захирагч, агуу аятолла гэгдэх Али Хаменеи өөрийн зарлигаар, тус орны ерөнхийлөгч асан Махмуд Ахмадинежадыг Гаргаж буй шийдвэрийн зөв эсэхийг тодорхойлох зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулсан тухай Ираны FARS агентаг мэдээлжээ.
Ахмадинежад улс орныг удирдах асуудлаар «асар их туршлагатай» гэж Хаменеи онцолсон хэмээн Agence France-Presse дамжуулж байна.
Гаргаж буй шийдвэрийн зөв эсэхийг тогтоох зөвлөл нь аятолла Хаменеин дэргэдэх зөвлөмжийн байгууллага юм.
Өмнө мэдээлснээр Ахмадинежад тушаалаа өгсний дараа Тегераны технологийн шинэ дээд сургуулийг удирдана гэж байсан билээ. Ахмадинежад ерөнхийлөгчийн албан тушаалаа наймдугаар сарын 3-нд шинээр сонгогдсон Хасан Руханид шилжүүлсэн.