
зохиогч Девид Фуниш нар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хүүтэй болсон
тухайгаа албан ёсоор зарласан. Тэд хүүдээ Закари Жексон Левон
Ферниш-Жон хэмээх урт нэр хайрласан ба хүүтэйгээ авахуулсан анхны зураг
нь OK сэтгүүлд нийтлэгдэж байсан юм.
Харин өнгөрсөн амралтын өдрүүдээр дуучин бяцхан хүүтэйгээ цэцэрлэгээр зугаалж, олон хүний анхаарлыг татсан байна.
“Бид
үнэхээр аз жаргалтай бас бахархалтай эцгүүд болж байна. Ийм сайхан
мэдрэмжийг би өмнө нь амьдралдаа хэзээ ч мэдэрч байгаагүй. Энэхүү баярт
үйл явдал бид хоёрыг бараг шоконд орууллаа. Закари хүү маань эрүүл сайн
байгаа” хэмээн тэд ярьжээ.
Дашрамд сонирхуулахад, өнгөрсөн жил
поп дуучин Элтон Жон Украйнаас ДОХ-ын халдвартай, 14 сартай бяцхан хүү
үрчилж авахаар хөөцөлдсөн боловч амжилттай болоогүй. Түүний хүсэлтийг
Украины Засгийн газар зөвшөөрөөгүй билээ.
Н.Наран