
Цахим худалдааны хамгийн том цахим хуудас болох Amazon.com-ыг үндэслэгч Жеф Безос АНУ-ын хамгийн алдартай сонин болох Вашингтон Постыг 250 сая ам.доллараар худалдан авахаар боллоо. Сүүлийн 80 жилийн туршид энэ алдартай сониныг Греммийн гэр бүл эзэмшиж байсан учир Безосын энэ үйл явдал олны анхаарлыг татаад байна. “Өнгөрсөн он жилүүдийн туршид манай гэр бүл энэ сониныг эзэмшиж, шинэ, шуурхай, мэргэжлийн өндөр төвшинд бэлтгэсэн материалаар олон нийтэд хүргэхийг хүсч ирсэн. Чин сэтгэлийн угаасаа л энэ ажлыг хийдэг байлаа. Харин одоо энэ сонин шинэ өнгө төрхөөр олон нийтэд хүрэх цаг нь болсон” гэж Вашингтон Постын гүйцэтгэх захирал Дональд Гремм ярьжээ. Жеф Безосын хэвлэлийн төлөөлөгчийн ярьснаар ойрын хоёр сарын хугацаанд эзэмшлийн асуудал бүрэн шийдэгдэх аж. Энэхүү сонин АНУ-ын бүх цаг үеийн турш дахь хамгийн алдартай сонинуудын нэг билээ. Уг сонинд алдарт Вотергейтийн хэргийн дуулиан, Бүгд Найрамдахчуудын холбооны үнэн түүх зэрэг сэтгүүл зүйн хамгийн алдартай нийтлэлүүд гарч байсан юм. Вашингтон Пост сонин АНУ-ын хамгийн олон хувь борлогддог сонины долдугаарт жагсдаг бөгөөд долоо хоногт 474,647 хувь борлогддог юм байна.
Б.СҮХ