Роналдо: Моуриньогийн үгэнд тайлбар хийх ч хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2013.08.06-нд нийтлэгдсэн

Роналдо: Моуриньогийн үгэнд тайлбар хийх ч хэрэггүй

Португалын нэрт хөлбөмбөгч Криштиано Роналдо болон дасгалжуулагч Моуриньо нарын дунд хэвлэлээр зөрчил үүсээд байна. Моуриньо нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Би 30 насандаа Роналдог дасгалжуулагч явлаа. Гэхдээ Криштиано биш шүү, жинхэнэ Роналдог шүү" гэж өгүүлсэн юм. Үүнийг элэг нэгтнээ үгүйсгэж, Роналдог бахдсан явдал гэж хэвлэлээр мэдээлэх болсон. Харин энэ явдалд Криштиано Роналдо ямар нэгэн тайлбар хийхээс татгалзсан байна.

"Амьдралд тайлбар хийх хэрэггүй зүйлс олон байдаг шүү дээ. Тиймээс би тодорхой шалтгааны улмаас түүний энэ үгэнд элдэв тайлбар хийхгүй. Португалчууд "Идэж буй хоол руугаа нулимдаггүй" гэсэн үг байдаг юм. Өөр нэмж хэлэх юм надад алга. Би бүх зүйлийг өөдрөгөөр, сайн сайхнаар харахыг хүсч байна" гэж Криштиано Роналдо өгүүлжээ.

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: WWW.NEW.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж