Түшиг суманд гарсан түймрийг цурманд оруулжээ

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

Түшиг суманд гарсан түймрийг цурманд оруулжээ

Улсын хэмжээнд он гарсаар 47 удаагийн ой, хээрийн түймэр гарснаас өнөөдрийн байдлаар  нэг түймэр цурманд байна. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутагт ойн түймрийг цурманд оруулаад байгаа аж. Сансрын хиймэл дагуулаас авсан зургаар энэ сарын 21-ний өдрийн 12:00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Моностойн чиглэлд “Хонгор”-ын овооны орчим Хилийн 610 дугаар тэмдэгтээр түймрийн цэг илэрснийг шалгуулахад сумын төвөөс 70 км зайд түймэр болох нь тогтоогдсон учир орон нутгийн иргэд, Онцгой байдлын газрын албан хаагчид газар дээр нь шуурхай ажиллаж тухайн өдрийн 19:30 цагт цурманд оруулжээ. Өнөөдрийн байдлаар уг цурманд оруулсан түймрийн зүүн талыг орон нутгийн иргэд манаж байгаа аж. Уг түймрээс салаалсан баруун урд талын түймрийг өнөөдөр 06:00 цагт цурманд оруулж цэвэрлэгээ хийж байна гэх мэдээллийг аймгийн Онцгой байдлын хэлтсээс ирүүллээ. Ойролцоогоор 120 га орчим газар түймэрт өртөөд байгаа аж. 

Д.Долгор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж