
“Шинэ төмөр зам” төслийн Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын явц 32.9 хувьтай байгааг Зам тээврийн сайд А.Гансүх өчигдөр мэдэгдлээ. Үүнд баяр наадамтай холбоотойгоор төлөөвлөсөн хугацаанаасаа хоцорсон бөгөөд яаралтай нөхөж ажиллах үүрэг өгсөн гэдгийг тэрбээр тайлбарлав. Мөн энэ үеэр “Гудамж төсөл”, тавдугаар цахилгаан станц, Налайх дахь цэвэрлэх байгууламж, Яармагийн замыг өргөтгөх, 12 байршилд гэр хорооллын инженерийн дэд бүтэц байгуулах ажил, 22-ын товчоо болон Чингисийн хөшөөт цогцолбор чиглэлийн авто замын ажлуудын талаарх ярилцжээ.
Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин