Б.Есүгэний аав гомдол гаргаагүй

Хуучирсан мэдээ: 2013.08.06-нд нийтлэгдсэн

Б.Есүгэний аав гомдол гаргаагүй

Барилгын компанийнхны буруутай үйл ажиллагаанаас болж Б.Есүгэн охин амиа алдсан хэрэг гараад жилийн нүүр үзэж байна.  Энэ хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрөгч зургадугаар сарын 27-нд болж,  буруутай этгээдүүдэд хуулийн дагуу ял оноосон. Харин шүүхээс ял авсан хариуцагчид давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд энэхүү шүүх хурал энэ сарын 8-нд болохоор товлогдсон юм. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Б.Есүгэн охины аавыг давж заалдсан мэтээр зарим сайт, сонинууд мэдээлж байна. Б.Есүгэн охины аав Б.Батсайхан давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй гэдгээ “Улс төрийн тойм” сонины өчигдрийн дугаарт өгсөн ярилцлагаараа дамжуулан илэрхийлсэн билээ. Б.Батсайхан хэлэхдээ “Би давж заалдахгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр одоо хэрэглэгдэж байгаа хуулийнхаа дагуу зөв гарсан гэж бодож байгаа. Хариуцагч тал маань давж заалдаж байгаа юм билээ. Шаардлагатай бол очно. Хэн нэгэнд хүнд ял оноох хэрэгтэй гэж бодохгүй байна. Миний эцсийн зорилго бол тэр хүмүүсийг шоронд хийх биш. Монгол хүний үнэ цэн хэтэрхий дор байгаатай эвлэрэхгүй байна. Миний охины үхэлд буруутай Монголын төр надаас уучлалт гуйх ёстой” хэмээн ярьсан билээ.
 

Б.ГЭРЭЛ
Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж