Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн 16-нд нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2013.08.06-нд нийтлэгдсэн

Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн 16-нд нээгдэнэ

Дүнжингарав худалдааны төвд энэ сарын 16-наас эхлэн “Хичээлийн шинэ жил” үзэсгэлэн худалдааг нээх гэж байгаа ажээ. Үзэсгэлэнг зохион байгуулахад Засгийн газрын оролцоо байсныг зохион байгуулагчид онцолж байлаа. Үзэсгэлэнгээс сурагчийн цүнх, дэвтэр, үзэг харандаа, хувцас байхаас гадна компьютер гар утас, хөгжмийн худалдаа, их дээд сургууль болон сургалтын төвийн танилцуулга, сургалт зуучлал хийх ажээ. Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн Дүнжингараваас гадна Оргил худалдааны төвд мөн нээгдэх юм байна.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж