
МАН-ын Шинэчлэгчдийн хорооны барьсан гэрийг намын бага хурал болохын өмнөх шөнө буулган нуусныг нь өчигдөр оройхон олж дахин босгожээ. “Шинэчлэлийн өргөө” нэрт гэр нь алга болсны дараа “Манай гэрийг хулгайллаа. Гэр маань намыг муухай харагдуулж байна уу, намын луйварчид муухай харагдуулж байна уу” гэж бухимдаж байсан юм. Гэтэл хулгайд алдагдсан хэмээгдэж, бүр цагдаад мэдэгдэж байсан гэр нь намын байрных нь гражаас олдсон аж. Ямартаа ч тэд гэрээ босгожээ. Шинэчлэгчдийн хэлж буйгаар тэд энэхүү гэрээ аймаг бүрт барихаар төлөвлөсөн бололтой.
Б.ЭНХМАА