
Хөвсгөл аймагт энэ сарын 21-нд морьтой явж байсан нэгэн иргэн гүн нүхэнд унасан гэх дуудлага аймгийн Онцгой байдлын хэлтэст ирүүлжээ. Аврагчид дуудлагын дагуу Мөрөн сумын VII багийн 31 настай иргэн И-г морины хамт уг нүхнээс гарган авчээ. Тэрээр харуй бүрий тасарсан 20:00 цагийн үед дөрвөн метр гүн, гурван метр өргөн нүхэнд унасан ч бэртэл гэмтэл аваагүй байна.
Д.Долгор