Шарилжгүй Улаанбаатарын төлөө

Хуучирсан мэдээ: 2013.08.05-нд нийтлэгдсэн

Шарилжгүй Улаанбаатарын төлөө

Шарилжгүй Улаанбаатарын харшилгүй иргэд болохын төлөө аянд нэгдээрэй

Шарилжны харшил бол бие хүнээс шалтгаалахгүйгээр тусдаг өвчин юм.  Энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдээд буй судалгаа бий. Албан байгууллага, айл өрхөд ийм өвчнөөр өвчлөөгүй хүн бараг үгүй. Гудамж талбайд ургасан хогийн ургамал, шарилжнаас болж, биеэ тавгүйтүүлэхгүйн тулд та бид өөрсдөө л хичээх хэрэгтэй. Тиймээс “Улс төрийн тойм” сонин, www.ipost.mn сайтаас “Шарилжгүй Улаанбаатар” аянг эхлүүлэхээр санаачиллаа. Бидний санаачилсан энэхүү аянд нэгдэхээр төрийн болон хувийн хэвшлийн маш олон байгууллага, хувь хүмүүс саналаа ирүүлсээр байна. Тухайлбал, ЭМЯ, ХХААЯ, МИАТ,  Хуульзүйн яам, ЗТЯ болон түүний харьяа агентлагууд, Нийслэлийн хот тохижилтын газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Монголын мэдээ”, “Зууны мэдээ”, “Өдрийн шуудан”, “Ардчилал”, “Өглөөний сонин”, “Нийгмийн толь”, “Өдрийн сонин”, мэдээ мэдээллийн “News” агентлаг  зэрэг байгууллагууд энэхүү аянд нэгдэхээр болоод байна. Бид энэ ажлынхаа хүрээнд ирэх бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ургасан хогийн ургамал шарилжийг түүж устгахаар болоод байна. Шарилжгүй Улаанбаатарын харшилгүй иргэд болохын төлөө энэхүү аянд нэгдэж, нийслэлийнхээ гудамж талбайд ургасан хогийн ургамал, шарилжийг түүж устгахад идэвхтэй оролцоорой.

 “Улс төрийн тойм” сонин, www.ipost.mn сайтын хамт олон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж