Эрдэнэт хот 3D кино театартай боллоо

Хуучирсан мэдээ: 2013.08.05-нд нийтлэгдсэн

Эрдэнэт хот 3D кино театартай боллоо

Эрдэнэт хотод хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох 3D кино театр Хүүхэд залуучуудын театарт үүд хаалгаа нээлээ. Эрдэнэт бол залуусын хот гэдэг гэтэл залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар Бар савнаас өөр газар байддаггүй нь харамсалтай.  Кино театр барих амлалт аваад төрийн түшээ болдог жишиг хэзээ халагдахыг  мэдэхгүй харж суусаар нэлээд хэдэн жил өнгөрлөө. Тэгвэл өнгөрсөн Бямба гаригт санаа нийлсэн хэсэг залуус Хүүхэлдэйн театартай хамтран 3D кино театр байгуулж чадлаа. Уг кино театр нь нийт 60 хүний суудалтай бөгөөд Гадаад Монголын шилдэг кинонуудыг цаг алдалгүй хүргэх юм байна.

Ингээд үзэгч та бүхэн уг кино театарт

  • Баасан гаригаас бусад өдөр хөнгөлөлттэй
  • Зорилтот бүлгийн хүүхдүүд бүх өдөр хөнгөлөлттэй
  • Та бүхэн 5 кино үзээд 6 дахь киногоо үнэгүй үзэх эрхтэй юм байна.

Та бүхэн Эрдэнэт 3D кино театрын фэйсбүүк хуудсанд зочилхыг хүсвэл ЭНД дарна уу.

Эх сурвалж: http://erdenetinfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж