Тээлийн даваанд автомашин онхолджээ

Хуучирсан мэдээ: 2011.04.22-нд нийтлэгдсэн

Тээлийн даваанд автомашин онхолджээ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс 30 км Рашаант багийн Тээлийн даваа хэмээх гэдэг газар өнөөдөр 02:00 цагийн орчимд ЗАА 62-82 дугаартай ЗИЛ-131 автомашин онхолдож газар дээрээ дөрвөн хүн нас барчээ. Мод ачсан машин давааны орчимд онхолож дөрвөн хүн нас барж, хоёр хүн дарагдаад байна гэх дуудлагыг аймгийн Онцгой байдлын хэлтэс, цагдаагийн хэлтэст ирүүлсэн байна. Осол болсон газарт аймгийн аврах 39 дүгээр анги, цагдаа, эмнэлэг, прокуророос нийт 12 хүний  бүрэлдэхүүнтэй  ажлын хэсэг өглөөний 06.30 цагт газар дочиж, хоёр хүнийг гаргаж авсан байна. Яг одоогоор машиныг босгох арга хэмжээг аймгийн аврах ангийн албан хаагчид зохион байгуулж байгаа аж.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж