“3 эсрэг 3” тэмцээн Эрдэнэтэд болно

Хуучирсан мэдээ: 2013.08.05-нд нийтлэгдсэн

“3 эсрэг 3” тэмцээн Эрдэнэтэд болно

Эерэгээр амьдарцгаая уриан дор эрүүл идэвхтэй амьдарлын хэв маягийг хүүхэд залуучуудын хэвшил болгох зорилгоор “М-Си-Эс Кока-Кола” компани “TLG13” ТББ хамтран зохион байгуулдаг гудамжны сагсан бөмбөгийн “Спрайт 3 эсрэг 3” тэмцээн наймдугаар сарын 3-12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж гэж байна. Энэ удаагийн тэмцээн Багануур дүүргээс эхэлж, Эрдэнэт, Дархан хотуудаар үргэлжиж, УБ-т өндөрлөж байгаагаараа онцлог болж байна.

“Спрайт 3 эсрэг 3” тэмцээн эрэгтэй 15-18 , 18-аас дээш 2 насны ангиллаар, эмэгтэй 1 нас гэсэн ангиллаар зохион байгуулагдах юм. .

Өнөөдөр Эрдэнэт хотод Найрамдал талбай дээр болох гэж байна. Оролцох хүсэлтэй бүх хүн оролцох боломжтой юм. Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.cocacola.mcs.mn сайтнаас хүлээн аваарай.

Нийт сагсан бөмбөг сонирхогчиддоо “Спрайт 3эсрэг3” гудамжны сагсан бөмбөгийн тэмцээндээ идэвхтэй оролцоорой.

Б.Цэрэнсодном

Эх сурвалж: http://erdenetinfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж