Шинэчлэгчдийн өргөөг “хулгайлжээ”

Хуучирсан мэдээ: 2013.08.05-нд нийтлэгдсэн

Шинэчлэгчдийн өргөөг “хулгайлжээ”

МАН-ын шинэчлэлийн хорооны зохицуулагч Т.Сайнжаргал дөнгөж сая мэдээлэл хийлээ. Шинэчлэлийн хороо өнгөрсөн долдугаар сарын 1-нээс эхлэн Тусгаар тогтнолын ордны гадна гэр барьж, МАН-ын шинэчлэлийн талаар иргэдээс санал авч байсан. Гэтэл энэ гэрийг хэн нэгэн эрх баригчдын зүгээс МАН-ын шинэчлэлийг эсэргүүцэж, шинэчлэлийн өргөөг хулгайлан, албан хүчээр буулгасныг цагдаагийн газарт мэдэгдээд байгаа гэлээ.

“МАН-ын Бага хурлын өмнө шинэчлэлийн өргөөг буулгасныг шинэчлэл хийж чадахгүй гэж ойлгож байна. Буруу, булхайтай үйлдэлтэй хэсэг бүлэг хүмүүс намын удирдлагын эрх мэдлийг гартаа авах гэсэн санаа” гэдгийг МАН-ын “Шинэчилье” хорооноос мэдээллээ. Мөн намын удирдлагууд ирц бүрдүүлэхгүй байх, бүрдүүлсэн ч хууль бус аргаар хуралдааныг явуулах арга хэмжээ авч байна гэдгийг тэд хэлэв.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж