Төмөр замын шав тавих ёслол боллооХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлNews.MN УИХ 2011-04-22Дорноговь аймгийн Сайншанд хотоос 10 км-т байрлах Хар тойром гэх газарт өнөөдөр 800 км төмөр замын шав тавих ёслол боллоо. Тус ёслолын арга хэмжээнд Зам тээвэр барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, дэд сайд А.Гансүх, яамны Төрийн нарийн бичгийн дарга Бат-Эрдэнэ, “Улаанбаатар Төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нэгдүгээр орлогч И.А. Добровский, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг болон орон нутгийн удирдлагууд оролцлоо. Даланзадгад-Сайншанд-Чойбалсангийн чиглэлийн 800 км төмөр зам барих тусгай зөвшөөрлийг “Дорнын зам” компани, “Монголын Төмөр зам” төрийн өмчит компаниудад энэ үеэр гардууллаа. Өнөөдрөөс эхлэн төмөр зам барих үндсэн ажлууд хийгдээд эхэлж байгаа гэнэ.С.ОтгонХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл
ТОЙМ:Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй гэсэн бол Ерөнхий сайд өөрт нь итгэл үзүүлэхийг хүслээ2025-06-01