via Төгс
бие галбир, эрүүл хооллолт, гоо сайхан
Өчигдөр хуудсан дээрээ тавьсан
Harrison Benedict-ийн аргыг та бүхэндээ дэлгэрэнгүй тайлбарлая. Мөн Миний бие
энэ долоо хоногийн нэгдэх өдрөөс ийм төлөвлөгөөгөөр явж байгаа. Түүнийхээ нэг
өдрийн төлөвлөгөөг жишээ болгон харуулья. Ингэснээр та бүхэнд илүү ойр, бодитой
санагдах байх
Миний Нас, хүйс, өндөр, жингээс хамаараад үндсэн энергийн хэмжээ /ҮЭХ/ – 1402
калор гарж байна.
Долоо хоногт 3-5 удаа идэвхитэй дасгал хийдэг учраас 1,55-аар үржүүлхээр: 2173
болж байгаа.
Тэгээд жин хасах гэж байгаа учраас 500 калор хасна. Үр дүн 1673 болж байна. Энэ
нь Миний өдөрт авах нийт илчлэгийн хэмжээ юм. За тэгээд үүнд тохирсон калорын
зохицуулалт хийлээ.
Өглөөний цай
2 зүсэм бүхэл үрийн талх – 90 калор
John West-ийн "No Drain Tuna Springwater" 100 гр – 130 калор
Помидор / дунд хэсгээс нь 4 зүсэм/ – 20 калор
50 гр Авокадо /6 ширхэг нимгэн зүсэм/ – 80,2 калор
Лемоны шүүс шахаад, чимх хар перц цацна.
Зөгийн бал, хэрчим лемонтой ус ууна.
320,2 калор
Үдээс өмнө
182 гр дунд зэргийн Алим – 95 калор
30 гр алмонд самар – 179 калор
274 калор
Үд дунд
100 гр тахианы жигнэсэн цээж мах – 164 калор
30 гр Гурвалжин будаа – 103 калор
78 гр буюу 1 аяга жигнэсэн броколи – 27 калор
100 гр жигнэсэн бууцай – 23 калор
100 гр жигнэсэн мөөг – 28 калор
345 калор
Үдээс хойш
Сүү компаны 180 гр савлагаатай жимстэй иогурт
145,8 калор
Оройн хоол : цуйван
80 гр үхрийн хар мах – 136 калор
70 гр байцаа – 18,1 калор
80 гр лууван – 32,5 калор
80 гр хэрчсэн бор гурил – 290,4 калор
30 гр ногоон Сонгино – 30 калор
50 гр Броколи – 17 калор
524 калор
Нийт – 1609 калор
Өглөө босоод 1 цагийн дотор өглөөний цайгаа уух.
Өдөрт 8-12 аяга ус ууна. Мөн аль нэг хоолон дээр хар кофе ууж болно. Маш бага
калортой, Орой унтахаас 3 цагийн өмнө хоолоо иднэ. Унтхаас өмнө цардуул
агуулсан/гурилан бүтээгдэхүүн/ идэхгүй.