Ихэнх нутгаар бороошино

Хуучирсан мэдээ: 2013.08.05-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар бороошино

8 дугаар сарын 4-ний өдөр Сэлэнгэ мөрөн Орхон голын дагууд болон Хангай нурууны арын Чулуут гол Өндөрхаан, Хэнтэй нурууны Ерөө гол Дулаанхаан, Хэрлэн гол Багануур дүүрэг орчмоор усны түвшин хоногт 5-10 см нэмэгдэнэ. Иймд дээр дурьдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг, эхчүүд болон тэдний асран хамгаалагчдад онцгойлон анхааруулж байгааг Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээлэв.

Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр ихэнх нутгаар борооших тул үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.


2013 оны 08 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн төв хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зарим, төвийн нутгийн ихэнх, зүүн болон говийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, баруун, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говь болон зүүн зүгийн нутгаар 26-31 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:
Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 20-22 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус дулаан, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2013 оны 8 дугаар сарын 06-наас 8 дугаар сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

6-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн зүүн хагаст, 8-нд зүүн зүгийн нутгаар, 9-нд баруун болон төвийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 6-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө4-9 градус, өдөртөө 13-18 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө18-23 градус дулаан байна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж