
“News” агентлаг “Ардын эрх” сонины парламентын сэтгүүлч, тоймч Д.Оюунцэцэг “Үл сөхрөхийн ухаан” номын дээжээс 30 номыг бүтэн, хагас өнчин хүүхдүүдийг асран хүмүүжүүлдэг Улаанбаатар СОС хотхон”-ы хүүхдүүдэд бэлэг болгон өглөө. Өнөөдөр номын зохиогч Д.Оюунцэцэг СОС хотхон”-ы сурган хүмүүжүүлэгч Д.Ганчимэгт номоо гардуулж өгсөн юм. СОС хотхон нь 132 оронд үйл ажиллагаагаа явуулдаг СОС Киндердорф олон улсын байгууллагын Улаанбаатар дахь салбар юм. Одоогоор тус хүүхдийн хотхон 130 орчин хүүхэдтэй бөгөөд 13 гэр бүлд СОС ээжийн хамт ах, эгч, дүү нар болон амьдардаг байна.
Улаанбаатар СОС хотхоны хүүхдүүд сэтгүүлч, тоймч Д.Оюунцэцэгийн “Үл сөхрөхийн ухаан” номоос түүний БНХАУ-д зорчсон аян замын тэмдэглэл, хоёр орны харилцааны товч түүх, Хятадын дэлхийд алдаршсан гайхамшгуудын талаар цогц мэдээллийг унших боломжтой юм.
М.Урин