
Маргааш болох Бага хуралдаанд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс тус бүр төлөөлөл болсон гишүүд ирэх бөгөөд энэ удаагийн Бага хурлаар орон нутгийн сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН яагаад ялагдал хүлээв. Ялагдал хүлээхэд хүргэсэн шалтгаан нөхцөл юу байв гээд алдаа, оноо бүхнээ шүүж, улмаар гишүүд удирдлага төвшинд алдаа гарсан гэж дүгнэвэл шинэ дарга нарыг томилох талаар хэлэлцэх төлөвтэй байгаа аж. Мөн намын үзэл баримтлалыг шинэчлэх зэрэг асуудал ч багтах гэнэ.
Ш.ЧИМЭГ