Киршнерийн эсрэг хэргийн мөрдөн байцаалтыг эхлүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.08.04-нд нийтлэгдсэн

Киршнерийн эсрэг хэргийн мөрдөн байцаалтыг эхлүүлэв

Аргентины холбооны прокурор Хорхе ди Лельо тус орны ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнерийн эсрэг хэргийн мөрдөн байцаалтыг эхлүүлэв.  Угаалгын машин үйлдвэрлэх үйлдвэрт  хийгдсэн цуглаанаар Ерөнхийлөгч сонгуулийн хуулийг зөрчсөн гэж прокурор үзэж байна.
 
Фото:  AFP 2013/ Yuri Cortez

Аргентины холбооны прокурор Хорхе ди Лельо ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнерийг сонгуулийн хууль зөрчсөн гэж үзээд мөрдөн байцаалтыг эхлүүлсэн тухай Аргентины хэвлэл мэдээлэл өчигдөр мэдээлжээ.
Долоо хоногийн өмнө Киршнер бохир ус цэвэрлэх улсын мэдлийн AySA корпорацийн үйлдвэрийн нээлтэд очоод дараа нь угаалгын машин үйлдвэрлэх фабрикт  болсон цуглаанд оролцжээ. Сөрөг хүчин энэ бүгдийг нь сөрөг хүчин холбооны сонгуулийн хуулийг зөрчлөө гээд зохих өрөгдлийг прокурорт өгсөн байна.
 
Аргентины ерөнхийлөгч шүүхийн шинэлэлийн талаар Дээд шүүхээ шүүмжлэв.

Фото: Juan Mabromata

Ерөнхийлөгч дээрх цуглаанууд дээр наймдугаар сарын 11-нд явагдах анхан шатны сонгуулийн Засгийн газрын талын нэр дэвшигчдийг дэмжсэн ухуулга хийсэн гэлээ. Сонгуулийн хуулиар, улсын удирдлага сонгуулиас хоёр долоо хоногийн өмнөх хугацаанд сурталгаанд оролцож болохгүй учиртай.

Мөрдөн байцаалтыг эхлүүлсэн нь “маш зөв шийдвэр” гэж ди Лельо мэдэгдэв. “Хууль байгаа. Түүнийг биелүүл гэж надад мөнгө төлдөг” хэмээн тэр өгүүлжээ. Одоо прокурорын хэлснээр, ерөнхийлөгчийн үгийг хууль зөрчсөн үү гэдгийг тогтоох нь чухал гэнэ. Хуулийн дагуу дээрх зөрчлийг гаргасан хүний улс төрийн үйл ажиллагааны эрхийг 1-10 жилээр хасдаг ажээ. Энэ тохиолдолд тийм шийтгэл байна гэж хэлбэл хэтэрхий хуншгүй хэлсэн болох байх хэмээн ди Лельо онцлов.
Киршнер өөрөө бямба гаригт мэдэгдэхдээ сөрөг хүчнийхний ийм дайралтад дассан, ийм зүйлийг өмнө нь хийж л байсан гэж  мэдэгджээ.
 

Фото: Daniel Garcia
Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж