Мурсийн талынхан ард түмнийг жагсаалд дуудлаа

Хуучирсан мэдээ: 2013.08.04-нд нийтлэгдсэн

Мурсийн талынхан ард түмнийг жагсаалд дуудлаа

Египетийн экс-ерөнхийлөгч Мохаммед Мурсийн талынхан иргэдийг Армийн штаб, Цагдаагийн байрны дэргэд цугларахыг уриалав.

Хүчний байгууллагынхан өөрийн ээлжид олон нийтийн хэв журмыг зөрчвөл хатуу гарын бодлого явуулна гэж сануулжээ.

Энэ үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уильям Бернс Каирт ирлээ. Тэрээр хорионд байгаа ерөнхийлөгч Мурситай уулзсан эсэх мэдээлэлгүй байна. Мурсийг цэргийн нэгэн нууц баазад хорьж байгаа юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж