Репийн хаан
хэмээгддэг Эминем хэсэг хугацаанд уран бүтээлээсээ завсарлага авсны эцэст Recovery цомгоороо эргэн ирснээ тунхаглаж, хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийсэн билээ. Өнгөрсөн жил тэрбээр энэхүү цомгоороо нэлээд хэдэн
наадмаас шилдгийн шагналыг хүртэж, шилдэг реппер
гэдгээ дахин баталсан юм.
Харин тэрбээр кино
урлагт хүч сорихоор болжээ. Дуучны
хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр 20th
Century Fox-ын төсөл болох “Random Acts
of Violence” нэртэй онц сонирхолтой,
триллер кинонд тоглохоор болсон байна. Уг киноны зураг авалт энэ долоо хоногоос
эхлэж байгаа ба ирэх онд нээлтээ хийхээр төлөвлөөд байгаа аж.
Сонирхуулахад,
Эминем 2002 онд “8 Mile”
кинонд тоглож, тус киноны дуугаараа Оскарын шагнал хүртэж байсан юм.
Н.Наран