Хөнгөн атлетикийн УАШТ үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2013.08.04-нд нийтлэгдсэн

Хөнгөн атлетикийн УАШТ үргэлжилж байна

Хил хамгаалах байгууллагын 80 жилийн ойн нэрэмжит 2013 оны насанд хүрэгчдийн хөнгөн атлетикийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна. Тэмцээнд Улаанбаатар хотоос гадна Хэнтий, Дорнод, Дархан, Өмнөговь зэрэг аймгийн 12 байгууллагын 200 гаруй тамирчид оролцож байна.

Тэмцээнд энэ сарын 10-нд ОХУ-ын Москва хотноо болох хөнгөнатлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох марафонч Монгол улсын гавьяат тамирчин, ОУХМ Б.Сэр-Од, ОУХМ Л.Отгонбаяр нарын шилдэг тамирчид оролцож байна. Мөн ОХУ-ын Казан хотноо болсон “Универсиад” наадамд оролцсон Б.Ачитбилэг, Д.Гантулга, Ц.Бямбажав, Ч.Шинэцэцэг нарын шилдгүүд буй.

Тэмцээний нээлтийн ажиллагаа өчигдөр болсон бөгөөд энэ үеэр Монголын марафон холбоо үүсч хөгжсөний 40 жилийн ойд зориулсан хүндэт медалийг ахмад тамирчин, спортын мастер Б.Буянбат, спортын мастер Д.Дамдинсүрэн, гавьяат тамирчин ОУХМ Б.Сэр-Од, дасгалжуулагч О.Оюунтуяа, ОУХМ Д.Цэрэнил нарт гардуулжээ.

Тэмцээний эхний өдөр эрэгтэй болон эмэгтэй тус бүр зургаан төрлийн аваргууд тодорлоо. Энэ өдөр бөөрөнцөг шидэлтийн төрөлд П.Маамуу, Б.Дулмаа нар спортын дэд мастерийн болзол биелүүлсэн байна. Мөн "Хилчин" спорт хорооны тамирчин Б.Бат-Орших 3-н харайлтын төрөлд 13.35 м харайж идэрчүүдийн рекорд амжилт тогтоосон бол "Алдар" спорт хорооны тамирчин Э.Сарангуа 100 метрийн зайд 12.12 секундын амжилтаар спортын мастерын болзол хангасан. 400 метрийн зайд "Хилчин" спорт хорооны тамирчин Б.Солонго, Д.Саранцогт нар дэд мастерын болзол тус тус биелүүллээ.

Ингээд өчигдөр болсон тэмцээний дүнг танилцуулья.

100 м

Эмэгтэй:

Алтан медаль: Э.Сарангуа (“Алдар” спорт хороо) -12.12 секунд
Мөнгөн медаль: Б.Дунгаамаа (Орхон аймаг) -12.25 секунд
Хүрэл медаль: Б.Бадмаа (“Алдар” спорт хороо) -12.29 секунд

Эрэгтэй:

Алтан медаль: Б.Ачитбилэг (“Аврагч” спорт хороо) -10.42 секунд (Казанд болсон “Универсиад” наадам 200 м-т улсын рекордыг шинэчилсэн)
Мөнгөн медаль: М.Даваахүү (Орхон аймаг) -10.7 секунд
Хүрэл медаль: Г.Шижирбаатар (“Хилчин” спорт хороо) -10.72 секунд


400 м:

Эмэгтэй:

Алтан медаль: Б.Мөнгөнтуяа (“Хүч” спорт хороо) -57.20 секунд
Мөнгөн медаль: Б.Солонго (“Хилчин” спорт хороо) -59.06 секунд
Хүрэл медаль: З.Ганхишиг (“Хүч” спорт хороо) -1.00.08 миунт

400 метрийн шигшээ уралдаанд шалгарсан тамирчид гарааны өмнө

Эрэгтэй:

Алтан медаль: Цэнд (“Аврагч” спорт хороо) -49.70 секунд
Мөнгөн медаль: А.Бахыт (“Алдар” спорт хороо) -50.76 секунд
Хүрэл медаль: Д.Саранцогт (“Хилчин” спорт хороо) -51.09 секунд


1500 м:

Эмэгтэй: /10 тамирчин/

Алтан медаль: Ч.Шинэцэцэг (“Алдар” спорт хороо) -4.50.33 миунт
Мөнгөн медаль: Э.Ариунтунгалаг (“Алдар” спорт хороо)  -4.56.70 минут
Хүрэл медаль: Г.Хишигсайхан (“Алдар” спорт хороо) -5.02.19 минут

Эрэгтэй: /19 тамирчин/

Алтан медаль: Н.Мөнхбаяр (“Хилчин” спорт хороо) -3.59.72 миунт
Мөнгөн медаль: Г.Одхүү  (“Алдар” спорт хороо) -4.00.30 минут
Хүрэл медаль: Суврагахайрхан (“Хилчин” спорт хороо) -4.01.50 минут


10.000 метр

Эмэгтэй: /13 тамирчин/

Алтан медаль: Б.Мөнхзаяа (“Алдар” спорт хороо) 36.03.28 минут
Мөнгөн медаль: ОУХМ Л.Отгонбаяр (“Хүч” спорт хороо) 37.02.81 минут
Хүрэл медаль: Б.Бадамхатан (“Алдар” спорт хороо) -39.04.12

Эрэгтэй: /15 тамирчин/

Алтан медаль: ОУХМ Б.Сэр-Од (“Хүч” спорт хороо) -30.27.87 минут
Мөнгөн медаль: Ц.Бямбажав (“Алдар” спорт хороо) -31.09.52 минут
Хүрэл медаль: Д.Гантулга (“Хилчин” спорт хороо) -32.11.14 минут

ГУРВЫН ХАРАЙЛТ

Эмэгтэй: /14 тамирчин/

Алтан медаль: С.Ганчимэг (“Алдар” спорт хороо) 10.73 м
Мөнгөн медаль: Энхмарал (“Аврагч” спорт хороо) 10.69 м
Хүрэл медаль: Х.Мичидмаа (“Алдар” спорт хороо) -10.20 м

Энэхүү төрөлд спортын дэд мастер 11.90 м, спортын мастер 12.50 м байдаг аж.


Эрэгтэй:
/13 тамирчин/

Алтан медаль: Б.Бат-Орших (“Хилчин” спорт хороо) -13.35 м
Мөнгөн медаль: Эрдэнэ-Очир (“Аврагч” спорт хороо) -13.18 м
Хүрэл медаль: Энхманлай (“Алдар” спорт хороо) -12.88 м
Энэхүү төрөлд спортын дэд мастер 13.50 м, спортын мастер 14.50 м байдаг аж.

БӨӨРӨНЦӨГ ШИДЭЛТ

Эмэгтэй: /12 тамирчин/

Алтан медаль: П.Маамуу (“Алдар” спорт хороо) 13.45 м /Спортын дэд мастерын болзол биелүүлсэн/
Мөнгөн медаль: Дулмаа (“Аврагч” спорт хороо) 13.33 м /Спортын дэд мастерын болзол биелүүлсэн/
Хүрэл медаль: Ц.Ариунжаргал (Орхон аймаг) 11.68 м


Эрэгтэй:

Алтан медаль: Аюушжав (“Аврагч” спорт хороо) -13.03 м
Мөнгөн медаль: Н.Энхгэрэл (“Алдар” спорт хороо) -13.02 м
Хүрэл медаль: Б.Дарамбазар  (“Хилчин” спорт хороо) -12.25 м

Энэхүү төрөлд спортын дэд мастер 13.00 м, спортын мастер 14.00 м байдаг аж.


Өнөөдөр тэмцээний хуваарь ёсоор эрэгтэй, эмэгтэй 200м, 800м, зээрэнцэг шидэлт, уртын харайлт, 5000 м, 4*400 м буухиа уралдаан тус тус болно. Тэмцээн 10.00-19.00 цагийн хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжлэх бөгөөд хаалтын ажиллагаа 19.30-д болно.

Ч.БОЛ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж