
Бид энэ мэдээллийн дагуу “Баянхайрхан” компанийн захиралтай холбоо барихад "Манай компанийн зүгээс ажилчдын цалинг дутагдуулсан тал үгүй. Харин энэхүү барилгын ажил дээр ажиллаж буй гүйцэтгэгч компанийн талаар сайн мэдээлэл алга байна. Уг амиа хорлохыг завдсан ажилчний мэдээллийг судалж байгаад эргэн мэдээлэх болно. Одоогоор үүнээс илүү мэдээллийг өгөх боломжгүй байна” гэв.
Ажлын хөлсөнд гэж нэг ч төгрөг аваагүй учир 50 сая төгрөг дансанд хийхгүй бол амиа хорлоно гэсэн 40 гаруй насны эрэгтэйг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн авч явжээ.
“Баянхайрхан” компаний 12 давхар барилгын ажил 11.30 цагийн үед биднийг очиход хэвийн явагдаж байна.
НЭМЭЛТ: (18:00 цаг) Кран дээр гарч, амиа хорлохыг завдсан Цэрэнноровт "Баянхайрхан" компани түүний нэхсэн 50 сая төгрөгийг дансанд нь шилжүүлжээ.
Цэрэнноров нь тус 12 давхар барилгын 5-9 давхарын бригадын ахлагчаар ажиллаж байсан. Улмаар наймдугаар сарын 1-н гэхэд тус давхруудын гүйцэтгэлийг бүрэн дуусгаж, "Баянхайрхан" болон "УББУ" ХХК-д хүлээлгэн өгөх ёстой байсан бөгөөд хугацаандаа амжаагүй аж. Хэдийгээр цалин өгөөгүй гэж нэхэмжилсэн боловч 6 сая 297 мянган төгрөгийг 5-7 сарын хөдөлмөрийн хөлс гэж олгосон талаар "Баянхайрхан" компаниас бидэнд мэдээлэв. Бид Цэрэнноров болон түүний ойр дотны хүмүүсээс тайлбар авахыг хүссэн боловч тэд ямар нэгэн зүйл хэлэхийг хүссэнгүй.
Юутай ч Цэрэнноровын өгөхийг шаардсан 50 сая төгрөгийг "Баянхайрхан" компаниас түүний дансанд шилжүүлжээ.. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст саатуулагдсан Цэрэнноровыг гэр бүлийн төлөөллөөс хүсэлт гаргаж, батлан даалтанд гаргасан байна.
Харин маргааш "Баянхайрхан" компаниас гомдолтой байгаа талаараа хэвлэлийн бага хурал хийнэ гэсэн мэдээллийг өглөө.

боловч мэргэжлийн бус /хамаатан, садан/ хүмүүсийг ажиллуулжээ. Тэдний
нүүж байгаа байдал.