
Хүндэтгэлийн наадамд хүчит 128 бөх эр бяраа гайхуулж, Хөвсгөл аймгийн харьяат, улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Өвөрхангай аймгийн харьяат, улсын начин Б.Сугаржаргал үзүүрлэсэн юм. Мөн шинэ аваргын хүндэтгэлийн наадамд их нас, соёолон, дааганы уралдаан болж, аймаг, улсын цолтой 80 гаруй харваач цэц мэргэнээ сорьсон юм.
Шинэ аваргын цолыг мялаах наадам ийнхүү Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатарт өчигдөр болсон бол 9-нд буюу ирэх баасан гаригт түүний төрөлх Мандал сумын нутагт аварга цолны найр болох юм.
Ш.ЧИМЭГ